Чингис хаан Үндэсний баялгийн сан
Чингис хаан Үндэсний баялгийн сан
Чингис хаан Үндэсний баялгийн сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хөрөнгө оруулах замаар урт хугацаанд өсгөн арвижуулах, үнэ цэнийг хамгаалах, өнөө болон ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилготой тусгай сан юм. Чингис хаан Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрдэнэ.
Монгол Улс байгалийн баялгийн орлогыг шударга, үр ашигтай удирдах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө 20 гаруй жилийн ололт, алдааны үр дүнд 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, 2025 онд Чингис хаан Үндэсний баялгийн санг байгуулан баялгийн орлогыг хариуцлагатай удирдах урт хугацааны тогтолцоог бүрдүүлэв.
Монгол Улс байгалийн баялгийн орлогыг шударга, үр ашигтай удирдах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө 20 гаруй жилийн ололт, алдааны үр дүнд 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, 2025 онд Чингис хаан Үндэсний баялгийн санг байгуулан баялгийн орлогыг хариуцлагатай удирдах урт хугацааны тогтолцоог бүрдүүлэв.
“Ирээдүйн өв сангийн тухай хууль” батлагдаж, ашигт малтмалын орлогоос ирээдүйд зориулан хуримтлал үүсгэх зорилготой Үндэсний баялгийн сангийн суурийг тавьсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Ирээдүйн өв санг бүрдүүлж эхлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, сангаас одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх үндсэн зарчмыг хуульчлан баталгаажуулав.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар дотоодын хөрөнгө оруулалтад чиглэсэн шинэ баялгийн сан байгуулах санал дэвшүүлж, Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг боловсруулав.
Монгол Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг соёрхон баталж, баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийн дансыг Монголбанканд нээж, хуримтлалын санд орлого төвлөрч эхлэв. Мөн энэ өдөр “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-г Засгийн газрыг төлөөлөн Сангийн яам Монголбанктай байгуулж, албан ёсоор хөрөнгө удирдлагын үйл ажиллагааг эхлүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 223 дугаар тогтоолоор баялгийн санг “Чингис хаан Үндэсний баялгийн сан” хэмээн нэрлэж, Их хааны нэрэмжит болголоо.
Ирээдүйн өв сангийн хөрөнгийг Монголбанкан дахь төрийн сангийн валютын дансанд бүхэлд нь тусгаарлав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 8.1.4-т заасны дагуу Сангийн сайдын 2024 оны 262 дугаар тогтоолын хавсралтаар “Ирээдүйн өв сангийн орлогын эх үүсвэрийг тооцож, санд төвлөрүүлэх аргачлал” болон ”Хуримтлалын сангийн орлогын эх үүсвэрийг тооцож, санд төвлөрүүлэх аргачлал” тус тус батлагдсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд баялгийн сангийн хөрөнгө удирдлагыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, сангийн үйл ажиллагааг дотоод, гадаадад сурталчлан таниулах чиг үүрэгтэй “Чингис хаан Үндэсний баялгийн сан” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж, албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогын дагуу “Ирээдүйн өв сангийн хөрөнгөөс төв банканд гадаад валютаар хадгаламж байршуулах гэрээ”-г Сангийн яам Монголбанктай байгуулж, Ирээдүйн өв сангийн мэргэжлийн хөрөнгө удирдлагыг албан ёсоор эхлүүлэв.
Төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системээр дамжуулан олон нийтийн дунд санал асуулга зохион байгуулж, 775 мянга гаруй иргэдийн оролцоог хангав. Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1,072 хувьцааны 2024 оны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансанд хуримтлуулах, Хөгжлийн санд хандивлах хүсэлтэй иргэдийн саналд үндэслэн холбогдох шилжүүлгийг хийв.
"Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах" Ерөнхий гэрээг байгуулж, ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү шийдвэр нь сангийн Хөрөнгө удирдлагын бодлогын баримт бичигт нийцэхийн зэрэгцээ "Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөр"-ийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзсан. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо
Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.
Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг тусгай АМНАТ-өөр орлуулах санхүүгийн тооцоо судалгааг боловсруулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд болж байгаа бөгөөд тус өдөрлөгт “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК оролцож иргэдэд мэдээ, мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаж байна. Мөн Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Хуримтлалын сан дахь нэрийн дансаа хэрхэн шалгах талаар тусламж, дэмжлэг үзүүлж байна. “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь эх орны эрдэс баялгийн өгөөжийг өнөөгийн болон ирээдүйн иргэддээ шударгаар хүртээх зорилгын хүрээнд ил тод нээлттэй байх, олон нийтийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх, Үндэсний баялгийн санд тогтвортой, хараат бус, мэргэжлийн менежмент, хөрөнгө удирдлага хэрэгжүүлэх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сантай. Олон нийтээс хамгийн их асуудаг Хуримтлалын сангийн талаар мэдээлэл хүргэе. Хуримтлалын сан нь иргэдийн оролцоонд суурилсан байх бөгөөд цаашид иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн дэмжлэг, үйлчилгээг санхүүжүүлэх зорилготой юм. Та E-Mongolia ➡️ “Профайл”хэсэг ➡️ “Төрд байгаа миний мэдээлэл” ➡️ “Чингис хаан Үндэсний баялгийн сан” гэсэн алхмаар нэрийн дансан дахь хуримтлалаа шалгаарай. Таны дансанд орж буй орлого нь газрын хэвлий дэх байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бий болж буй хуримтлал юм. Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн уул уурхайн компаниудын төрд ногдох ногдол ашгийн 34% төвлөрч байна.
Дэлгэрэнгүй
Уул уурхайн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар гуравдугаар сарын 24-нд уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дэлгэрэнгүй
Банк санхүү, Хөрөнгийн зах зээлийн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар гуравдугаар сарын 20-нд “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дэлгэрэнгүй
“БАЯЛГИЙН САНГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 48 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4-р сарын 15-нд зохион байгуулах тогтоол баталсан.
Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Монгол дахь Америкийн Худалдааны танхим (AmCham Mongolia)-ын гишүүд болон олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчдөд сангийн талаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй
Иргэдийн орон сууц, боловсрол эрүүл мэндийн санхүүжилт хийх Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдүүлэхэд стратегийн орд болон зэсийн үүсмэл орд ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өнөөдөр Засгийн газартай хамтарч ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Дэлгэрэнгүй
Хуримтлалын сангийн зарцуулалтыг хуульчилсан бөгөөд үүнд: Үндэсний баялгийн сангийн тухай хууль, холбогдох журмын дагуу Хуримтлалын сан дахь нэрийн дансаараа та боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаагаа санхүүжүүлэх боломжтой. ✅Хуримтлалын сангийн эх үүсвэрийг дараах байдлаар хуульд тусгасан. Таны дансанд орж буй орлого нь газрын хэвлий дэх байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бий болж буй хуримтлал юм. Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн уул уурхайн компаниудын төрд ногдох ногдол ашгийн 34% төвлөрч байна.
ДэлгэрэнгүйҮндэсний баялгийн сан гэж юу вэ?
Чингис хаан Үндэсний баялгийн сан
Хуримтлалын нэрийн данс
Ил тод байдал ба тусламж
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Эко Интернэйшнл тауэр, 1907 тоот
Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК. ©Бүх эрх хуулиар хамгаалагдсан.