Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

2026-05-06
Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг тусгай АМНАТ-өөр орлуулах санхүүгийн тооцоо судалгааг боловсруулан ажиллаж байна.

1C9nJ6iOyLpJlXO5lCaynuHwl2JR1crVwmuqOXOq.jpg689229148_122171705720780348_1646915775688749993_n.jpg 167.76 KBМөн өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай” хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгалаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан.

Энэ хугацаанд хэлэлцээний бэлтгэлийг хангах, үе шаттай уулзалт, хэлэлцээ хийж, хуулийн дөрвөн этгээдтэй (“Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК) зарчмын түвшинд тохиролцоонд хүрсэн.

Зарим хуулийн этгээдийн идэвхгүй оролцоо, хэлэлцээний явц дахь тэгш бус байдал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсхүл тусгай АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг хөндлөнгийн шинжээчдээр хянуулах шаардлага, өгөөжийн бүтэц болон тооцооллын аргачлалын тодорхойгүй байдал, зарим ордын шинэчилсэн ТЭЗҮ-г батлуулах зэрэг асуудлаас шалтгаалан хэлэлцээ удааширч, хугацаа алдаж байна. 

Тиймээс:

  • Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хувийн хэвшилд хүндрэлгүйгээр тогтоох;
  • Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хэсгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зарчмыг хангуулж, шаардлагатай бол өгөөж тохируулах төлбөрийг хэрэглэх;
  • Төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай түншлэлийг дэмжих;
  • Хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой тодорхой, тогтвортой байдлыг хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

0B4i6mBEArcWFB4j3AHrCYzbr8zIIRP8e4TuDhbt.jpg686990874_122171705552780348_6826529627892501290_n.jpg 157.55 KB

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй