Чингис хаан Үндэсний баялгийн сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хөрөнгө оруулах замаар урт хугацаанд өсгөн арвижуулах, үнэ цэнийг хамгаалах, өнөө болон ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилготой тусгай сан юм. Чингис хаан Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрдэнэ.