Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК

Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тогтвортой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө удирдлагын менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Стратегийн ордын хэлэлцээрт мэргэжлийн шинжилгээ хийх
Үндэсний баялгийн сангийн хөрөнгө удирдлагын бэлтгэл хангах
Сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгох
Сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгох
Мэдээ, мэдээлэл
Оюутан залууст "Баялгийн сан: Олон улсын туршлагыг нутагшуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

Оюутан залууст "Баялгийн сан: Олон улсын туршлагыг нутагшуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн оюутнуудад “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль, эрх зүйн орчин, Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал болоод олон улсын Баялгийн сангуудын сайн жишээ, сургамж, олон улсын нийтлэг зарчим болох Сантьяго зарчим түүнийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Мөн Баялгийн сангийн засаглалын зохистой зарчим, төрөлжсөн багцын хөрөнгө удирдлага, эрсдэлийн удирдлага, иргэдэд нээлттэй ил тод, иргэдийн хяналттай байх нь яагаад чухал болохыг онцлов.

Дэлгэрэнгүй
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж, компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, засаглалын хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэлээ.Хурлаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн гүйцэтгэл, гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийн явцыг тус тус хэлэлцэж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж үнэлэв.

Дэлгэрэнгүй
Aвлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Aвлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2026 оныг Уул уурхайн жил болгосонтой холбогдуулан "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниудад Авлигын эсрэг сургалт зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтад “Чингис Хаан Үндэсний баялгийн сан” ХХК болон бусад компаниудын ажилтнууд оролцож “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдлэг мэдээллээ дээшлүүллээ. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Б.Баяртөгс удирдан чиглүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, танилцуулга хийж сургалтад хамрагдсан ажилтнуудын сонирхсон асуултад хариуллаа.

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар баримт нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа нийтлэгдэж, компанийн ажил хэргийн нэр хүнд, нийт ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашигт халдаж буйд харамсаж байна.

Дэлгэрэнгүй