Чингис хаан Үндэсний баялгийн сангийн гурван дэд сангийн данс Монголбанканд байрладаг. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгө Монголбанкны ам.долларын дансанд, Хуримтлалын сан болон Хөгжлийн сан төгрөгөөр Монголбанкны дансанд тус тус хадгалагддаг.