Засгийн газраас баталсан журмын дагуу Иргэн та өөрийн хуримтлалыг 2030 он хүртэл зөвхөн хуримтлуулж, 2030 оноос эхлэн дараах зорилгоор ашиглах боломжтой. 

- Орон сууцны урьдчилгаа төлбөр

- Дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөр

- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон гадаад улсад эмчлүүлсэн эрүүл мэндийн зардал

Орон сууц болон дээд боловсролын сургалтын төлбөрийг Монгол Улсад дотооддоо ашиглах боломжтой. Харин эрүүл мэндийн зардлыг гадаад улсад эмчлүүлсэн тохиолдолд ашиглах боломжтой.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355676272241