Үндэсний баялгийн сан яагаад байгуулагдсан, ямар зорилгын хүрээнд ажиллах ёстой вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэж заасан нь байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн зарчмыг хуулиар тогтоосон.
Тус үзэл баримтлалыг үндэслэн Үндэсний баялгийн сангийн бүтэц, удирдлага, эх үүсвэр төвлөрүүлэлт, хөрөнгө оруулалт, зарцуулалт, тайлагнал зэрэг бусад дагалдах хууль, тогтоомж батлагдаж Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.