Баялгийн сангуудын хөрөнгийн эх үүсвэр нь тухайн улсын эдийн засгийн бүтэцтэй шууд холбоотой.

·         Байгалийн нөөцийн орлогод тулгуурласан сангууд нь байгалийн баялгаас олсон орлогыг ирээдүйд зориулан хуримтлуулж, олон улсын зах зээлд тогтвортой, өгөөжтэй байдлаар хөрөнгө оруулдаг (Норвегийн сан, Чилийн сан, Аляскийн сан).

·         Төсвийн болон валютын нөөцийн илүүдэл дээр суурилсан сангууд нь гадаад валютын нөөц хөрөнгийг төрөлжүүлсэн, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтад шилжүүлж баялгийн сангийн активыг өсгөдөг (БНХАУ CIC, Сингапурын GIC).