Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

2026-06-26
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон улсын түвшинд хүрч ажиллаж буй үр дүнгийн талаар онцолжээ.

Тус нийтлэлд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн түүхэн шийдвэрээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нэгтгэн “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон өөрчилж буйг олон улсын стандартад нийцсэн, урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан ажиллах мэргэжлийн удирдлага бүхий баялгийн сан болгож буй “томоохон шилжилт” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Мөн шинэ нэгдлийн дараах үйл ажиллагаа болон ололт амжилтуудыг сайшаан онцолжээ. Үүнд:

  • Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдах, стратегийн хөрөнгө оруулалт хийх болон дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх мандаттай болсон байдал.
  • Байгуулагдсан цагаасаа хойш сангийн жилийн дундаж өсөлтийг 30 орчим хувьд хүргэж, дэлхийн хөрөнгө оруулагчдын нийгэмлэг, тэр дундаа IFSWF-тэй бат бэх харилцааг бий болгосон эерэг үзүүлэлт.
  • Давхардсан бүтэцтэй, ашиггүй ажиллаж буй охин компаниудыг татан буулгаж, захиргааны зардлыг эрс бууруулснаар байгууллагын бүтцийг Үндэсний баялгийн сангийн тухай хуультай нийцүүлсэн шинэчлэл.
  • Энэхүү өөрчлөлт нь байгалийн баялаг арвинтай манай улсын хувьд олон улсын жишигт нийцсэн, тогтвортой институтийг бий болгож буй урам зориг өгөхүйц жишээ болсныг IFSWF-ээс дүгнэсэн байна.

Эх сурвалж: https://www.ifswf.org/

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй
Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Стратегийн а...

Дэлгэрэнгүй