“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

2026-05-27
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан чиг үүрэгт бүрэн шилжүүлж, “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Энэ хүрээнд нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчлэх юм.

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.

Энэ үеэр "Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн хэвлэл мэдээллийнхэнд Баялгийн сангийн талаарх дараах мэдээллийг өгсөн юм.“Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай  хуулийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа Баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд стратегийн ордын эзэмшигчидтэй Засгийн газрын хийж буй хэлэлцээрт санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан.

Үндэсний баялгийн сан нь олон улсад данстай, Олон улсын баялгийн сангуудын холбоонд (IFSWF) бүртгэлтэй бөгөөд засаглалын зохистой зарчмаар мэргэжлийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх суурь бодлогын судалгаануудыг хийсэн.

Дэлхийд нийт 100 гаруй баялгийн сан үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 орчим Баялгийн сантай удирдлагын болон мэргэжлийн түвшинд цахимаар харилцаа тогтоож, сайн туршлагаас нутагшуулан ажиллаж байна.

Ирээдүйн өв сан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаас хойших өнгөрсөн хугацаанд жил бүр дунджаар 30 орчим хувийн өсөлттэй явж ирсэн. Цаашид энэ хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдах чиглэлээр мэргэжлийн шинжээчид зөвлөж байгаа бөгөөд хөрөнгийн удирдлагыг зөв хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.

2030 оноос иргэд Хуримтлалын сан дахь хөрөнгөө орон сууц, эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн дэмжлэгийг хэрхэн авахыг урьдчилан зохион байгуулахаар ажиллаж байна.

Хөгжлийн сандаа хэрхэн эх үүсвэр татах, олон улсын зах зээлд суурилсан, гадаадын хөрөнгө оруулалт татах шинэ санхүүгийн хэрэгслүүдийг боловсронгуй болгох урьдач судалгааг хийсэн.

Цаашид “Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК "Эрдэнэс Монгол" нэгдэлтэй нэгдэж, "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац" болон илүү далайцтай гадаадын хөрөнгө оруулалтыг Монголын стратегийн ач холбогдолтой, төсөл хөтөлбөрүүдэд оруулж ирэх, шинэ хөрөнгийн урсгалыг бий болгох, Үндэсний баялгийн сангаа зүй зохистой, ил тод засаглалтай, иргэдэд нээлттэй удирдан арвижуулж, үнэ цэнийг өсгөх, иргэдэд бодит үнэ цэнийг хүртээх чиглэлээр хамтарч ажиллах болно.

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй
Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Стратегийн а...

Дэлгэрэнгүй