Чингис хаан Үндэсний баялгийн сан нь байгалийн баялгийн үр өгөөжийг хөрөнгө оруулах замаар урт хугацаанд өсгөн арвижуулах, үнэ цэнийг хамгаалах, өнөө болон ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилготой тусгай сан юм. Чингис хаан Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрдэнэ.
Ирээдүйн өв сан
Хуримтлалын сан
Хөгжлийн сан
Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх зорилгоор хуримтлуулж, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулж үнэ цэнийг нэмэгдүүлэх, арвижуулах үүрэгтэй сан юм. Энэхүү сан нь өнөөгийн болон ирээдүйн Монгол Улсын иргэдэд чиглэсэн урт хугацааны санхүүгийн баталгаа болох юм.
Хөгжлийн сан нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан, эдийн засаг, нийгмийн стратегийн ач холбогдолтой, өндөр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэж, хөгжлийн бодлогыг тогтвортой санхүүжүүлэх, улсын урт хугацааны чадамжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгсэл болохоор төлөвлөгдсөн.