Чингис хаан Үндэсний баялгийн сан болон гурван дэд сангуудын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр гаргаж, хөндлөнгийн аудитын дүгнэлттэй хамт олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл болон санхүүжилттэй холбоотой мэдээллийг “Шилэн данс-аар тогтмол тайлагнаж, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг албан ёсоор олон нийтэд хүргэдэг.  Үндэсний баялгийн санд нэмэгдэж буй эх үүсвэр, хөрөнгө оруулалт, зарцуулалтын тоон мэдээллийг Сангийн яамнаас сар, улирал, хагас, бүтэн жилийн Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, тайлан болон Монголбанкны статистик мэдээнээс харах боломжтой.