Иргэд, олон нийтэд Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаж байна

2026-04-09
Иргэд, олон нийтэд Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд болж байгаа бөгөөд тус өдөрлөгт “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК оролцож иргэдэд мэдээ, мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаж байна. Мөн Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Хуримтлалын сан дахь нэрийн дансаа хэрхэн шалгах талаар тусламж, дэмжлэг үзүүлж байна.

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь эх орны эрдэс баялгийн өгөөжийг өнөөгийн болон ирээдүйн иргэддээ шударгаар хүртээх зорилгын хүрээнд ил тод нээлттэй байх, олон нийтийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх, Үндэсний баялгийн санд тогтвортой, хараат бус, мэргэжлийн менежмент, хөрөнгө удирдлага хэрэгжүүлэх зэрэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.

22.jpg 225.41 KBҮндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сантай. 

Олон нийтээс хамгийн их асуудаг Хуримтлалын сангийн талаар мэдээлэл хүргэе.

Хуримтлалын сан нь иргэдийн оролцоонд суурилсан байх бөгөөд цаашид иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад чиглэсэн дэмжлэг, үйлчилгээг санхүүжүүлэх зорилготой юм.

33.jpg 219.29 KBТа E-Mongolia => “Профайл”хэсэг => “Төрд байгаа миний мэдээлэл” => “Чингис хаан Үндэсний баялгийн сан” гэсэн алхмаар нэрийн дансан дахь хуримтлалаа шалгаарай.

Таны дансанд орж буй орлого нь газрын хэвлий дэх байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд бий болж буй хуримтлал юм.

Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн уул уурхайн компаниудын төрд ногдох ногдол ашгийн 34% төвлөрч байна.

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй