Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

2026-04-21
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж, компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, засаглалын хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэлээ.Хурлаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн гүйцэтгэл, гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийн явцыг тус тус хэлэлцэж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж үнэлэв.

Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат даргалж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Лхамжав, “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн болон холбогдох албаны удирдлагууд оролцов.jLhyLdOz6HTxq9GEicyeAQn3DVCCNUVna7JDepIb.jpgХувьцаа эзэмшигчдийн хурал 1.jpg 138.25 KB

Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон цаашдын үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа. Тэрээр тайлант хугацаанд компанийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, Үндэсний баялгийн сантай холбоотой хөрөнгө удирдлагын олон улсын туршлага, институтийн зохион байгуулалтын жишиг, мэргэжлийн менежментийн бэлтгэлтэй холбоотой харьцуулсан судалгаа, шинжилгээний ажлыг хийж, холбогдох түвшний хэлэлцүүлэг, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл, техникийн оролцоогоор дэмжлэг үзүүлэн ажилласныг танилцуулав. Мөн энэ хүрээнд олон улсын баялгийн сангууд, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, туршлага солилцох хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсэн талаар танилцууллаа.EVJgwdeuWBfhITOCaYdufPmooZcTRmMg67yoGrmR.jpgХувьцаа эзэмшигчдийн хурал 4.jpg 108.62 KB

Түүнчлэн 2025 онд стратегийн ач холбогдол бүхий ордуудтай холбоотой зарим хэлэлцээ, тооцоо, үнэлгээний ажилд мэргэжлийн болон техникийн түвшний дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд цаашид ч хууль, эрх зүйн хүрээнд хамаарах асуудлаар аналитик үндэслэл, тооцоолол, харьцуулсан мэдээллээр дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллахаа онцоллоо.

Хурлын төгсгөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат компанийн 2025 оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж дүгнэснийг танилцуулж, цаашид мэргэжлийн хөрөнгө удирдлагын бэлтгэл, институтийн чадавх, олон улсын сайн туршлага судлах, харьцуулан нутагшуулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн стратегийн ордын асуудлаарх хэлэлцээ, шийдвэр гаргалтад шаардлагатай техникийн дэмжлэг үзүүлж буй нь компанийн гүйцэтгэж буй ач холбогдолтой ажлын нэг болохыг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээлэл
Оюутан залууст "Баялгийн сан: Олон улсын туршлагыг нутагшуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

Оюутан залууст "Баялгийн сан: Олон улсын туршлагыг нутагшуулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн оюутнуудад “Чингис хаан Үндэсний баялгийн са...

Дэлгэрэнгүй
Aвлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Aвлигын эсрэг сургалтад хамрагдлаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2026 оныг Уул уурхайн жил болгосонтой холбогдуула...

Дэлгэрэнгүй
Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Милькений хүрээлэнгийн 12 дахь удаагийн Азийн дээд хэмжээний чуулган маргааш Сингапур улсын "Four Seasons" зочид буудалд...

Дэлгэрэнгүй
Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс хөгжлийн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн сангийн хараат б...

Дэлгэрэнгүй
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан"...

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар барим...

Дэлгэрэнгүй