Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тогтвортой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө удирдлагын менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Үүний хүрээнд төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын менежмент хийх бэлтгэлийг хангах, сангийн үйл ажиллагааг гадаад дотоодод сурталчлан таниулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Алсын хараа:

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг арвижуулж, иргэддээ тэгш, шударга хүртээх, тогтвортой өсөлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө удирдлагын менежментийн компани болно.

Үнэт зүйл:

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн эрхэм зорилго нь Монгол Улсын газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг арвижуулж, өнөө болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Танилцуулга

Үнэт зүйл

Бүтэц

ТУЗ-ийн бүтэц ба хяналтын тогтолцоо
  • Нийт бүрэлдэхүүн:
    ТУЗ нь сангийн засаглалын стратегийг тодорхойлох нийт 11 гишүүнээс бүрдэнэ.
  • Хараат бус гишүүд:
    Нийт бүрэлдэхүүний 3 нь хараат бус гишүүн байх бөгөөд энэ нь хөндлөнгийн хараат бус хяналтыг баталгаажуулж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх суурь болно.
  • Удирдлагын томилгоо:
    Гүйцэтгэх удирдлага болон бусад удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс албан ёсоор томилдог.
ТУЗ-ийн дэргэдэх хороод
  • Засаглал, нэр дэвшүүлэх хороо
  • Цалин, урамшуулал, гүйцэтгэлийн хороо
  • Аудит, эрсдэлийн удирдлагын хороо
Сонгон шалгаруулалт, томилгооны аргачлал

  • Хараат бус гишүүд ба Гүйцэтгэх удирдлага:
    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2-т заасны дагуу засаглалыг сайжруулах хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар томилогдоно. Сонгон шалгаруулалтад “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг баримталдаг.
  • Хувьцаа эзэмшигчийн төлөөллийн гишүүд:
    Компанийн тухай хууль болон компанийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд заасан нөхцөл, шалгуурын дагуу томилогдож, чөлөөлөгдөнө.
  • ТУЗ-ийн дарга:
    Хувьцаа эзэмшигчийн төлөөллийн гишүүдийн нийт гишүүдийн олонхын саналаар ТУЗ-ийн даргыг сонгох бөгөөд ТУЗ-ийн дарга зөвхөн Засгийн газраас томилсон гишүүдээс сонгогдох нөхцөлтэй байна.

Одоогийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.