ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

2025-11-03
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2025 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан" (ЧХҮБС) амжилттай оролцож, тус байгууллагын " ажиглагч гишүүн" (Associate Member) статусаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн чухал алхмыг хийлээ.

"Өөрчлөлтийн эрин дэх тэсвэртэй байдлыг бэхжүүлэх" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганаар ЧХҮБС-ийн төлөөлөл IFSWF-ийн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, сангийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, ил тод байдлыг хангах "Сантьяго зарчим"-ыг бүрэн хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 18 сарын хугацаатай "ажиглагч гишүүн" болохоор тохиролцсон. Энэхүү статус нь шинээр байгуулагдсан баялгийн сангуудад олон улсын сүлжээнд нэвтрэх, туршлага судлах, институцийн чадавхыг бэхжүүлэх онцгой боломжийг олгодог юм.

Чуулганы үеэр ЧХҮБС-ийн төлөөлөл "CEO Forum"-д уригдан оролцож, дэлхийн тэргүүлэгч баялгийн сангуудын удирдлагуудтай геополитикийн өөрчлөлт, технологийн шилжилт болон тогтвортой хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар санал солилцсон бөгөөд Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар (ADIA), Мубадала (Mubadala) зэрэг стратегийн түншүүдтэй хамтран ажиллах, техникийн туслалцаа авах яриа хэлэлцээг амжилттай өрнүүлэв.

ЧХҮБС нь IFSWF-ийн ажиглагч гишүүн болсноор Монгол Улсын баялгийн сангийн засаглалыг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэргэжлийн, хараат бус тогтолцоог бэхжүүлэх, улмаар олон улсын санхүүгийн зах зээл дэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.

Холбоотой мэдээлэл
Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Милькений хүрээлэнгийн 12 дахь удаагийн Азийн дээд хэмжээний чуулган маргааш Сингапур улсын "Four Seasons" зочид буудалд...

Дэлгэрэнгүй
Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс хөгжлийн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн сангийн хараат б...

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар барим...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхий...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Монголын Эдийн Засгийн Форум 2025-ын "Урт хугацааны баялгийн удирдлага" нэг...

Дэлгэрэнгүй
Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Сингапур улсад 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нэр...

Дэлгэрэнгүй