Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

2025-09-30
Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

СИНГАПУР — Милькений хүрээлэнгийн 12 дахь удаагийн Азийн дээд хэмжээний чуулган маргааш Сингапур улсын "Four Seasons" зочид буудалд албан ёсоор эхлэх гэж байна. 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү арга хэмжээнд дэлхийн 43 орны 1,200 гаруй нөлөө бүхий удирдагчид, шинжээчид оролцохоор хүрэлцэн иржээ.

Энэ жилийн чуулганыг “Зорилготой хөгжил:  Сорилт дундах хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий дахинд тодорхойгүй байдал үүссэн энэ цаг үед бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн дээд түвшний хэлэлцүүлэг, нээлттэй хуралдаан болон хаалттай дугуй ширээний уулзалтууд өрнөх юм.

Чуулганы нээлтийн илтгэлийг Сингапур улсын Төрийн албаны асуудал зохицуулах сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Чун Синг тавьж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн дэг журам дахь Сингапур улсын үүрэг оролцооны талаар онцлон ярих аж.

Гурван өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээнд санхүү, төр засаг, эрүүл мэнд, технологи, тогтвортой хөгжлийн салбарын дэлхийн тэргүүлэгчид оролцож байна. Тус чуулганд оролцож буй хүндэт зочдын жагсаалтад:

 - Эрик Анзиани (Eric Anziani), "Crypto.com"-ийн Ерөнхийлөгч бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан захирал

 - Хади Бадри (Hadi Badri), Дубайн Эдийн засгийн хөгжлийн корпорацын Гүйцэтгэх захирал

 - Б.Тэмүүлэн (Temuulen Bayaraa), "Чингис хаан" Үндэсний баялгийн сангийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

 - Пенни Буртт (Penny Burtt), "Boeing Southeast Asia" компанийн Ерөнхийлөгч

 - Фан Фэнлэй (Fang Fenglei), "Hopu Investment Management" компанийн ТУЗ-ийн дарга

 - Хишам Хамдан (Hisham Hamdan), "Khazanah Nasional Berhad"-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал

 - Намсун Ким (Namsun Kim), "NAVER" компанийн Хөрөнгө оруулалтын ерөнхийлөгч; "Poshmark" компанийн Гүйцэтгэх захирал

 - Форест Ли (Forrest Li), "Sea Limited" компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

 - Эрик Мартел (Éric Martel), "Bombardier" компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал

 - Тони Минелла (Tony Minella), "Eldridge Capital Management" компанийн Гүйцэтгэх захирал

 - Асим Пури (Aseem Puri), "Unilever International" компанийн Гүйцэтгэх захирал

 - Дях Роро Эсти Видя Путри (Dyah Roro Esti Widya Putri), Индонез улсын Худалдааны дэд сайд

 - Дилхан Пиллай Сандрасегара (Dilhan Pillay Sandrasegara), "Temasek International Pte Ltd" компанийн Гүйцэтгэх захирал

 - Шефали Шах (Shefali Shah), Жүжигчин ("Delhi Crime")

 - Тодд Сисицкий (Todd Sisitsky), "TPG" компанийн Ерөнхийлөгч

 - Панду Сжахрир (Pandu Sjahrir), "Danantara Indonesia"-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал

 - Тэнгку Зафрул Тэнгку Абдул Азиз (Tengku Zafrul Tengku Abdul Aziz), Малайзын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд

 - Брайан Йео (Bryan Yeo), "GIC Pte Ltd" компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан групп захирал нар багтжээ.

Милькений хүрээлэнгийн Олон улс хариуцсан Дэд ерөнхийлөгч Лаура Диал Лэйси: "Хуваагдмал дэлхий ертөнц, уламжлалт холбоотны харилцаа сулрах хандлагатай болсон энэ үед бид манлайлагчид болон шинийг санаачлагчдын дунд утга учир бүхий, зорилготой түншлэлийг бий болгохыг зорьж байна" хэмээн онцолсон байна.

Мөн энэ жилийн чуулганы хүрээнд "Санаачилгын хүч" (The Power of Ideas) цуврал нийтлэлүүд гарсан бөгөөд үүнд "Астана" олон улсын санхүүгийн төвийн захирагч Ренат Бектуров, "Capital Group"-ийн багцын менежер Норико Хонда Чен, Техасын Хотын тэтгэврийн системийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Юп С.Ким, "McKinsey & Company"-ийн Азийн бүсийг хариуцсан дарга Гаутам Кумра, "PIMCO"-ийн ерөнхийлөгч Кристиан Страке зэрэг эрхмүүд хувь нэмрээ оруулжээ.

Энэ жилийн чуулганыг "Caixin Global", "CNA", "CNBC", "Tatler Asia" зэрэг олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж: Milken Institute

Холбоотой мэдээлэл
Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс хөгжлийн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн сангийн хараат б...

Дэлгэрэнгүй
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан"...

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар барим...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхий...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Монголын Эдийн Засгийн Форум 2025-ын "Урт хугацааны баялгийн удирдлага" нэг...

Дэлгэрэнгүй
Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Сингапур улсад 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нэр...

Дэлгэрэнгүй