Банк санхүү, Хөрөнгийн зах зээлийн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

2026-03-20
Банк санхүү, Хөрөнгийн зах зээлийн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар гуравдугаар сарын 20-нд “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон Банк санхүү, Хөрөнгийн зах зээлийн төлөөллүүд оролцож санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

Өлзий энд Ко капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:

“Баялгийн сангийн менежмент нь ч, хөрөнгийн удирдлага нь ч улс төрөөс хараат бус байх ёстой. Тэгж байж хөрөнгийн удирдлагыг зөв зохистой авч явах болов уу. Манай улсын эцсийн зорилго нь уул уурхайгаас орж ирсэн орлогыг бусад салбар луу хөрөнгө оруулж эдийн засгаа солонгоруулах. Энэ боломж нь Баялгийн санд байна.

Өнөөдөр Монголын Хөрөнгийн зах зээл 10 жилийн өмнөхөөс өөр түвшинд хүрсэн. Орон зай, боломж байна. Тиймээс дотоодын эдийн засгийг дэмжих тал дээр анхаарч хамтарч ажиллабал Монгол Улсын эрх ашигт нийцэх болов уу.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат:

Ирээдүйн өв сан гээд 40, 50 жилээр нь төлөвлөж байгаа бол далайцтай сэтгэж манлайлаад, гал бариад явчих хуулийн этгээдийг сангийн менежерээр томилох, мөн яваандаа хувьцаа гэх мэт санхүүгийн хэрэгслүүдээр төрөлжүүлж хөрөнгө оруулах нь зайлшгүй гэж харж байна.

Хуримтлалын сангийн хөрөнгийн тодорхой хэмжээг эртхэн үе шаттайгаар, үндэсний аж ахуйн нэгжүүдийн гаргасан бонд болон хувьцаанд хөрөнгө оруулах хэлбэрээр дотоодын зах зээлд байршуулах боломжтой.

Зөвхөн хөрөнгө оруулахаас гадна сангаар дамжуулаад гадаадын институт хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах боломжтой. Сангийн хөрөнгийг актив талаас нь хараад байдаг, пассив талын хөрөнгө удирдлагыг ч мөн хэрэгжүүлэх боломж байна.

Эдийн засагч, доктор, профессор Ж.Дэлгэрсайхан:

Өнөөдөр төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн салбарын АМНАТ болон бусад орлогоос бүрдүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд бид хэдэн арван их наядыг уул уурхайгаас аваад төсвөөрөө дамжуулан хэрэглэсэн. Өнөөдөр ч хэрэглэсээр байна. Ийм учраас өнөөдрийн иргэд, ирээдүйн иргэдийн хэрэглээний тэнцвэртэй байдал гэдэг асуудлыг ярих баялгийн сангийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөхийг анхаарах ёстой.

Баялгийн сангийн үндсэн зорилго нь өнөөдөр ашиглаж буй нөхөн сэргээгдэшгүй баялгийг ирээдүйн шавхагдашгүй нөөц болгох явдал юм. Энэ утгаараа Олон улсын Баялгийн сангуудын түүхээс харахад ч "шууд хуваарилалт"-ын зарчим руу хандуулдаггүй.

Баялгийн сангийн үндсэн хуримтлал руу гар дүрэхгүй байх хатуу зарчим баримтлах ёстой. Зөвхөн хөрөнгийн удирдлагаас бий болсон өгөөжийг төсвөөр дамжуулж ашиглах нь сангийн тогтвортой байдлын үндэс болно. 

Баялгийн сан нь төсвийн алдагдал нөхөх хэрэгсэл болох эсвэл валютын нөөц рүү татагдан хөрвөх чадварын дарамтад орох хоёр том эрсдэл харагдаж байна. Тиймээс хатуу дүрмээр төсөв болон бусад зорилгоор яаж авахгүй байх вэ гэдэгт төвлөрмөөр байна.

Баялгийн сангийн хууль бол эхлэл бөгөөд засаглал, хөрөнгийн удирдлагыг нь хараахан хийж амжаагүй байна. Төсвийг удирддаг төрийн захиргааны байгууллага баялгийн санг давхар удирдаж явах нь эрүүл тогтолцоо юу гэдгийг эргэж харах ёстой. Цаашдаа удирдлагыг нь заавал тусгаарлах шаардлагатай. Мөн зарцуулалтын дүрмийг тодорхой болгох шаардлагатай.

Аливаа орнууд Баялгийн санг дандаа ирээдүй рүү чиглүүлсэн байдаг. Тухайлбал, эдийн засгаа тогтворжуулах, төсвийг тогтворжуулах гэх мэт Баялгийн сангийн хамгийн гол утга учир нь байгалийн баялгийн орлого хязгаарлагдаж дуусах үед улс орон болон ирээдүйн иргэд маань яаж амьдрах вэ гэдэг тэр баталгааг хангахад чиглэх ёстой.

ОЧУН ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Оргил:

Баялгийн сангийн нэг чухал зорилго нь эдийн засгийн савлагааг бууруулах явдал. Монголын эдийн засаг хүндрэх үед сангийн хөрөнгө аюулгүй, тогтвортой байх ёстой.

Өнөөдөр Хуримтлалын сангийн хөрөнгөөр зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлж байгаа нь зорилтот түвшнээс бага, инфляцаас доогуур өгөөжтэй байна.

Нэгэнт л сангийн хөрөнгийг дотоодын зах зээл рүү оруулах бол топ аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах замаар Монголын баялгийг бий болгож буй компаниудын баялгаас хуваалцах схем рүү оруулах ёстой гэж бодож байна.

Эрдэм шинжилгээний хуралд холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, ШУА, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов. 

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй