“БАЯЛГИЙН САНГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурал боллоо

2026-03-17
“БАЯЛГИЙН САНГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 48 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4-р сарын 15-нд зохион байгуулах тогтоол баталсан.

Үүний хүрээнд Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй,тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар,  “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. ZshoBPdVc6C0ggBrMBCDEoRnPYSLaX9usZOtyE0M.jpgЭрдэм шинжилгээний хурал 2.jpg 109.46 KBЭрдэм шинжилгээний хуралд холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, ШУА, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Зөвлөлдөн шийдье зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4-р сарын 15-нд зохион байгуулах бөгөөд Баялгийн сантай холбоотой олон асуудлыг цэгцлэх үүднээс Зөвлөлдөх санал асуулгыг угтаж Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. 

Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдэл юу байж болох зэргийг бүгдээрээ хэлэлцье. Иргэн баян бол улс баян. Үндсэн хуулийн заалтыг биелүүлж ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртээх нь чухал. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй.J7FriiPU3vb2iMyPpRqdBjceUAUHrbLkMlGQCQES.jpgЭрдэм шинжилгээний хурал 3.jpg 163 KBӨнөөдрийн байдлаар Үндэсний баялгийн санд нийт 7.1 их наяд төгрөг хуримтлагдсан.  Үүнээс зургаан их наяд төгрөг Ирээдүйн өв санд хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг гадаадын банканд дөрвөн хувийн хүүтэй байршуулсан байгаа.

Нэг их наяд гаруй төгрөг нь Хуримтлалын сангаар дамжаад Монгол Улсын иргэдийн дансанд байршиж байгаа. Иргэн бүрийн дансанд байгаа 175 мянган төгрөг 2030 он хүртэл арвижих ёстой. 2030 оноос иргэн бүр өөрсдийн хуримтлалын дансанд цугласан мөнгийг орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулаад эхэлнэ. Тэр хүртэл хадгалагдана. Өнөөдрийн энэ байдлаар байгаад байвал 2030 он хүртэл хангалттай өсөх үү. Байгалийн баялгийн өгөөжөөс иргэддээ яаж ахиу хүртээх вэ, ямар удирдлага, менежментээр авч явах вэ гээд олон талаас нь нээлттэй ярилцъя. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд 2030 он гэхэд Хуримтлалын сангийн хөрөнгийг арвижуулж иргэн бүрийн хуримтлалыг 10 орчим сая төгрөг болгоход анхаарч ажиллаж байна” гэв.

Хуралд оролцогчид газрын хэвлийн баялгийн өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулахын тулд ямар бодлого баримтлах, Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш, шударга хүртээх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн удирдлага, менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэргээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Холбоотой мэдээлэл
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй
Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Засгийн газрын Стратегийн ордын хэлэлцээ зохион байгуулах ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Стратегийн а...

Дэлгэрэнгүй
Уул уурхайн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Уул уурхайн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцла...

Дэлгэрэнгүй
Банк санхүү, Хөрөнгийн зах зээлийн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Банк санхүү, Хөрөнгийн зах зээлийн салбарынхан Баялгийн сангийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцла...

Дэлгэрэнгүй
Иргэд, олон нийтэд Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаж байна

Иргэд, олон нийтэд Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд болж байгаа бөгөөд ту...

Дэлгэрэнгүй