Монгол дахь Америкийн Худалдааны танхимын урилгаар Чингис хаан Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өглөө

2026-03-05
Монгол дахь Америкийн Худалдааны танхимын урилгаар Чингис хаан Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өглөө

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Монгол дахь Америкийн Худалдааны танхим (AmCham Mongolia)-ын гишүүд болон олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчдөд сангийн талаар мэдээлэл өглөө.

AmCham 1.jpg 87.21 KB

Уулзалтаар 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, макро тогтвортой орчныг хангахад үзүүлж буй эерэг нөлөөллийн талаар танилцууллаа. Мөн Баялгийн сан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн талаар болоод хямд бонд гаргахад нөлөөлж буй зэрэг мэдээлэл өглөө.

AmCham 3.jpg 95.23 KBКомпанийн зүгээс үйл ажиллагаандаа олон улсын баялгийн сангуудын нийтлэг жишиг болох Сантьягогийн зарчмыг нэвтрүүлж, бие даасан, хариуцлагатай, ил тод хөрөнгө оруулалтын менежментийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарч буйг дурдлаа.

Энэ үеэр Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд тэгш, шударгаар хүртээх зорилтын хүрээнд Үндэсний баялгийн санд тогтвортой, олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшилтэй харилцан ойлголцох талаар зорин ажилаж буйд талархал илэрхийлэв. Танилцуулга мэдээллийн дараа AmCham-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон юм.

AmCham 4.jpg 82.48 KB

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй