МЭДЭГДЭЛ

2025-12-08
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар баримт нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа нийтлэгдэж, компанийн ажил хэргийн нэр хүнд, нийт ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашигт халдаж буйд харамсаж байна.  

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас баталсан 30 дугаар тогтоол, мөн Засгийн газрын 2024 оны 223 дугаар болон 2025 оны 42 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан, Үндэсний баялгийн сангийн төсвийг шууд удирдан зарцуулдаггүй, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. 

Манай компани нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд баялгийн сангийн эх үүсвэр, хуваарилалт, хөрөнгө удирдлага, зарцуулалт, засаглалын нөхцөл байдлыг цогцоор нь үнэлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрөлжсөн сангуудын хөрөнгө удирдлагын бодлого, жишиг багц, эрсдэлийн хязгаар, зорилтот өгөөжийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн тодорхойлох, макро эдийн засгийн гол үзүүлэлтийг нэгтгэсэн өгөгдлийн бааз, загварчлалын системийг бүрдүүлэх, ипотекийн санхүүжилт давамгайлсан бүтцийг төрөлжүүлэх замаар иргэдийн орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хувилбаруудыг эрх бүхий байгууллагуудад танилцуулах, Сантьяго зарчимд нийцсэн урт хугацааны, тогтвортой, ил тод, хараат бус сангийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх замын зураглалыг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Манай компанийн бүх үйл ажиллагаа холбогдох хууль, журам, хяналтын тогтолцооны дагуу явагддаг. Санхүүгийн үйл ажиллагаандаа Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөж, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн ил тод, нээлттэй, шударга зарчмаар зохион байгуулдаг. Аливаа санхүүгийн гүйлгээг Сангийн яамнаас эрхлэн хөтөлдөг “Шилэн данс” вэбсайтад нээлттэй тайлагнаж байгаа бөгөөд нэр бүхий хүмүүсийн тарааж буй мэдээлэл нь баримтыг гуйвуулсан, илт гүтгэлгийн шинжтэй, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Цаашид бид олон нийтэд үнэн бодит мэдээллийг тогтмол түгээж ажиллах бөгөөд компанийн info@swf.gov.mn вэбсайт болон 77108989 дугаарын утас иргэд та бүхэнд нээлттэй байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шууд эх сурвалжаас мэдээлэл авч, мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай мэдээлэл түгээх зарчмаа чанд баримтлан, олон нийтийг үнэн бодит мэдээллээр ханган ажиллахыг уриалж байна.

Бид Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн өртэй биш, хуримтлалтай Монголын ирээдүйг бүтээх эрхэм зорилгын төлөө тууштай ажиллах болно. 

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК 

2025-12-08 





   

Холбоотой мэдээлэл
УИХ-ын Ажлын хэсэгт “Үндэсний баялгийн сан”-гийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн стратегийг танилцууллаа

УИХ-ын Ажлын хэсэгт “Үндэсний баялгийн сан”-гийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн стратегийг танилцууллаа

Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн...

Дэлгэрэнгүй
Иргэд нэрийн дансан дахь хуримтлалаа E-Mongolia-аар шалгах боломжтой

Иргэд нэрийн дансан дахь хуримтлалаа E-Mongolia-аар шалгах боломжтой

Иргэд 2025 оны эхний хагас жилийн байдлаарх Хуримтлалын сангийн үлдэгдэл болон Монголбанкны бодлогын хүүгээр тооцсон өгө...

Дэлгэрэнгүй
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан"...

Дэлгэрэнгүй
Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Сингапур улсад 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нэр...

Дэлгэрэнгүй
Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс хөгжлийн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн сангийн хараат б...

Дэлгэрэнгүй
Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Милькений хүрээлэнгийн 12 дахь удаагийн Азийн дээд хэмжээний чуулган маргааш Сингапур улсын "Four Seasons" зочид буудалд...

Дэлгэрэнгүй