2025-07-08
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” Эдийн засгийн чуулган 2025-д стратегиа танилцууллаа

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Монголын Эдийн Форум 2025-ын "Урт хугацааны баялгийн удирдлага" нэгдсэн хуралдаанд оролцож, сангийн үйл ажиллагаа, бүтэц болон цаашдын алсын хараагаа танилцууллаа.

2024 онд батлагдсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах, өнөөгийн болон ирээдүйн иргэдийн хамтын өмчийг хамгаалан, өсгөн арвижуулах зорилго бүхий цогц системийг бий болгох алхам болсон.

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” нь гурван бүрэлдэхүүн сангаас тогтож байна. Үүнд:

Ирээдүйн өв сан – Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) 65%-иас бүрдэж, гадаадын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх замаар Монгол Улсын эдийн засгийн дархлаа, валютын нөөцийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой.

Хуримтлалын сан – Төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгаас бүрдэж, дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх, ард иргэдийн нэрийн дансаар дамжуулан хөрөнгийн өгөөжийг тэгш хуваарилах боломжийг бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийн өгөөж нь Монголбанкны бодлогын хүүгээс доошгүй түвшинд арвижих зохицуулалттай. Зарцуулалтын хувьд орон сууцны урьдчилгаа, боловсрол, эрүүл мэндийн зардлыг санхүүжүүлэх механизмыг хөгжүүлж байна.

Хөгжлийн сан – Засгийн газрын дунд хугацааны хөтөлбөрт туссан дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Энэ хүрээнд гадаад эх үүсвэр татах, хамтарсан хөрөнгө оруулалтын боломжийг дэмжих үүрэгтэйгээр хөгжүүлэгдэж байна.

Системчилсэн менежмент, олон улсын сайн туршлага, ёс зүйн өндөр шалгуур:
Сангуудын нэгдсэн удирдлагыг хангах зорилгоор ЧХҮБС нь олон улсын жишигт нийцсэн засаглал, хөрөнгө удирдлагын бодлого, дотоод хяналт, ёс зүйн зарчмуудыг боловсруулж, баталсан байна. Уг ажлын хүрээнд гадаад, дотоод орчны гүнзгий шинжилгээ, олон улсын зөвлөмж, институцийн үнэлгээнд суурилсан загварчлалыг хэрэгжүүлжээ.

Холбоотой мэдээлэл
Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Milken Institute: Милькений хүрээлэнгийн Азийн дээд хэмжээний чуулганд дэлхийн 1,200 гаруй манлайлагчид чууллаа

Милькений хүрээлэнгийн 12 дахь удаагийн Азийн дээд хэмжээний чуулган маргааш Сингапур улсын "Four Seasons" зочид буудалд...

Дэлгэрэнгүй
Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Ройтерс: Монгол Улс “Чингис хаан” Үндэсний баялгийн сангаар дамжуулан ил тод байдал, хөгжлийг зорилт болгож байна

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс хөгжлийн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний баялгийн сангийн хараат б...

Дэлгэрэнгүй
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан"...

Дэлгэрэнгүй
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий зарим цахим сайт, хувь хүний хаягаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн талаар барим...

Дэлгэрэнгүй
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхий...

Дэлгэрэнгүй
Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан Милькений Азийн Дээд Хэмжээний Чуулган 2025-д оролцлоо

Чингис хаан Үндэсний баялгийн сан (ЧХҮБС) нь Сингапур улсад 10 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нэр...

Дэлгэрэнгүй