ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

2025-11-03
ЧХҮБС IFSWF-ийн “ажиглагч гишүүн”-ээр элсэх бэлтгэлээ хангалаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2025 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Үндэсний Баялгийн Сангийн Форум (IFSWF)-ын жилийн дээд хэмжээний чуулганд "Чингис хаан Үндэсний баялгийн сан" (ЧХҮБС) амжилттай оролцож, тус байгууллагын " ажиглагч гишүүн" (Associate Member) статусаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн чухал алхмыг хийлээ.

"Өөрчлөлтийн эрин дэх тэсвэртэй байдлыг бэхжүүлэх" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганаар ЧХҮБС-ийн төлөөлөл IFSWF-ийн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, сангийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, ил тод байдлыг хангах "Сантьяго зарчим"-ыг бүрэн хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 18 сарын хугацаатай "ажиглагч гишүүн" болохоор тохиролцсон. Энэхүү статус нь шинээр байгуулагдсан баялгийн сангуудад олон улсын сүлжээнд нэвтрэх, туршлага судлах, институцийн чадавхыг бэхжүүлэх онцгой боломжийг олгодог юм.

Чуулганы үеэр ЧХҮБС-ийн төлөөлөл "CEO Forum"-д уригдан оролцож, дэлхийн тэргүүлэгч баялгийн сангуудын удирдлагуудтай геополитикийн өөрчлөлт, технологийн шилжилт болон тогтвортой хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар санал солилцсон бөгөөд Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар (ADIA), Мубадала (Mubadala) зэрэг стратегийн түншүүдтэй хамтран ажиллах, техникийн туслалцаа авах яриа хэлэлцээг амжилттай өрнүүлэв.

ЧХҮБС нь IFSWF-ийн ажиглагч гишүүн болсноор Монгол Улсын баялгийн сангийн засаглалыг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын мэргэжлийн, хараат бус тогтолцоог бэхжүүлэх, улмаар олон улсын санхүүгийн зах зээл дэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй