“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

2025-06-19
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” SWFI-д гишүүнээр элслээ

Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхийн баялгийн сангуудын дунд зэрэглэл тогтоолгох замаар баялгийн сангийн удирдлага, гүйцэтгэлээ төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд “Олон улсын баялгийн сангуудын институц”-д элсэх ажлыг “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК зохион байгуулсан бөгөөд 2025 оны 6 сарын 19-ний өдөр элсэх эрхээ хүлээн авсан юм. 

Нийт 5 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг баялгийн сангуудын чуулга уулзалт 2025 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдсан бөгөөд тус “Дэлхийн баялгийн сангийн чуулган-2025” арга хэмжээнд “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Funding the Future” нээлтийн хэлэлцүүлэгт панелистаар оролцож, “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-гийн бүтэц, хүний хөгжил төвтэй хөрөнгө оруулалтын бодлогыг танилцуулсан төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломж, бизнесийн орчны талаар хуваалцсан юм. Мөн тэрээр чуулганы хаалтын үеэр “Дэлхийн баялгийн сангийн ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн эдийн засагт өрнөж буй тодорхойгүй нөхцөл байдалд улс орнуудын баялгийн сангийн үүрэг оролцоо, ач холбогдлыг онцолсон юм.

Чуулганы үеэр ЧХҮБС нь Катарын хөрөнгө оруулалтын агентлаг, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан зэрэг дэлхийн тэргүүлэх баялгийн сангууд, АНУ-ын Засгийн газрын Фючерс зохицуулах хороо болон олон улсын хөрөнгө удирдлагын байгууллагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны боломжуудыг судалсан бөгөөд “ОУ-ын баялгийн сангуудын институци”-ийн гишүүнчлэлийн хүрээнд олон улсын сүлжээнд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэв.

Энэхүү оролцоо нь “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-гийн олон улсын харилцаа, нэр хүндийг бэхжүүлж, Монгол Улсыг хөрөнгө оруулалтын шинэ чиглэл болгон таниулах стратегийн чухал алхам боллоо.

Дашрамд дурдахад Улсын их хурал 2024 оны 4 сард Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталснаас хойш хууль хэрэгжүүлэх хүрээнд “Монгол банк”-д төрөлжсөн сангуудын данс үүсгэж, АМНАТ болон уул, уурхайн компаниудын төрийн эзэмшлийн ногдол ашгаас эх үүсвэр төвлөрүүлж, хөрөнгө удирдлагын бодлогын суурь тавигдаж, хууль хэрэгжүүлэх тогтолцоо бүрдэж эхэлсэн билээ. 

Монгол Улсын үндэсний баялгийн санг олон улсын баялгийн удирдлагын нийтлэг жишигт хүргэх тогтвортой, хараат бус, иргэдэд ил тод арвижуулах хөрөнгийн удирдлага хийж, өнөө болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх, үндэсний хэмжээний хуримтлалыг үүсгэх бэлтгэл хангах хүрээнд УИХ-ын 2024 оны 30-р тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 42-р тогтоол гаргаж, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-г байгуулсан юм.

Холбоотой мэдээлэл
Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Франклин Темплтонтой Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэх...

Дэлгэрэнгүй
Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын GSR Scoreboard үнэлгээгээр жилийн хугацаанд үнэлгээ нь хамгийн ихээр сайжирсан үндэсний баялгийн сан боллоо

Олон улсын Баялгийн сангийн засаглал, тогтвортой хөгжил, ил тод байдлын үнэлгээгээр “Чингис хаан Үндэсний баялгийн сан”...

Дэлгэрэнгүй
Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF) Монгол Улсын баялгийн сангийн шинэчлэлийг онцоллоо

Олон улсын баялгийн сангуудын форум (IFSWF)-аас гаргадаг ээлжит мэдээллийн товхимолд манай байгууллагын шинэчлэл, олон у...

Дэлгэрэнгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

“Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний...

Дэлгэрэнгүй
Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид тэгш, шударга зарчим хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй 5-р сарын 11-нд уулзса...

Дэлгэрэнгүй
Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал арвижиж 306.1 мянган төгрөг боллоо

Хуримтлалын санд нийт уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн орол...

Дэлгэрэнгүй