ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТЫН ТАЙЛАН
“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байнгын хяналт хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд компанийн 2025 оны дөрөвдүгээр улирлын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг тодорхойлов. Энэхүү хяналт нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/53 дугаар тушаалаар батлагдсан “Нэгдлийн дотоод хяналт хэрэгжүүлэх жишиг аргачлал”-д нийцүүлэн хэрэгжүүлсэн болно. Эрдэнэс Монгол ХХК-ийн "Дотоод хяналт хэрэгжүүлэх жишиг аргачлал”-ын 3.4-т заасны дагуу шилэн дансны хуулийн хэрэгжилтийг 86% гэж үнэллээ.