Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдүүлэхэд стратегийн орд болон зэсийн үүсмэл орд ашиглаж буй аж ахуйн нэгжүүд Засгийн газартай санамж бичиг байгууллаа

2026-02-10
Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдүүлэхэд стратегийн орд болон зэсийн үүсмэл орд ашиглаж буй аж ахуйн нэгжүүд Засгийн газартай санамж бичиг байгууллаа

Иргэдийн орон сууц, боловсрол эрүүл мэндийн санхүүжилт хийх Хуримтлалын сангийн эх үүсвэр нэмэгдүүлэхэд стратегийн орд болон зэсийн үүсмэл орд ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өнөөдөр Засгийн газартай хамтарч ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК, “Хангад эксплорейшн” ХХК, Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК болон Эрдэнэтийн зэс, молибдены ордын үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Ачит Ихт” ХХК-тай Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоож, тусгай АМНАТ-аар орлуулах хувилбарыг боловсруулж, ард түмэнд ногдох өгөөж 60%-аас доошгүй байх,  буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлөх суурь зарчмыг тогтоолоо. 

8F8mPMmyACSXypooWjPHTxJh4uxrDFC7tvRleAVb.jpgХарилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.jpg 153.76 KB

Хэлэлцээ амжилттай батлагдвал төрд ногдох ногдол ашиг эсхүл тусгай АМНАТ-ын орлого хэлбэрээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэний нэрийн дансанд ил тод, тэгш шударга хуваарилагдах бөгөөд цаашид иргэд, хөрөнгө оруулагчдын хооронд итгэлцэл бэхжих ач холбогдолтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 заалтад "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний  баялгийн санд төвлөрүүлж тэгш, шудрага хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно" гэж тусгасан байдаг.

Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгө удирдлага, менежментийн бэлтгэл хангах хүрээнд энэхүү хэлэлцээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн нөөц баялагаа улс орныхоо иргэдийн эрх ашигт нийцүүлж, хүртээмжтэй, бодит үр дүнтэй хүртээх нь чухал. Өнөөдөр суурь зарчмуудаа тохиролцож үр дүнд хүрч санамж бичиг байгуулж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т заасан хуулийн этгээдийн 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь ард иргэдэд ногдох зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60 хувийг ард түмэнд ногдож байхаар, 60 хувиас доош орвол тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцож байна. 60 хувь нь үнийн хэлбэлзлээс хамаарч өөрчлөгдөж болно. Үүнийг нарийвчлан тооцох ёстой.

IWVzS29bpkQwUzShfVJG1hDfP2FrhzG8cqqTBiuJ.jpgЗасгийн газар.jpg 154.46 KB

Цаашид төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл тусгай АМНАТ-аар орлуулах, олон улсын зах зээлийн түүхий эдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдэж шийдвэрлүүлнэ. Хувийн хэвшлийн санал бодлыг нээлттэй сонсож, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд манлайлж байгаад талархаж байна” гэсэн юм. Мөн сангийн мөнгийг Ирээдүйн өв сангийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулиар 2030 оноос боловсрол, орон сууц, эрүүл мэндэд зарцуулах зохицуулалттай. Энэ хүртэл иргэдийн дансанд бодитой хуримтлагдаж, эргэлтэд оруулах эдийн засгийн үндэс боломжийг бодлого, журмаар хэрэгжүүлж байгааг дурдав. Цаашид Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах, энэ хэмжээгээр хариуцлагатай уул уурхайг дэмжих, орон нутгийн хөгжил, дотоод болон гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийг идэвхжүүлэх зэрэгт зөв практик туршлага болно гэдгийг онцлон дурдлаа. 

Холбоотой мэдээлэл
Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх,...

Дэлгэрэнгүй
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухамма...

Дэлгэрэнгүй
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшат...

Дэлгэрэнгүй
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээн...

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтла...

Дэлгэрэнгүй